ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ӨВ ХЭЛ, СОЁЛЫН СУРГАЛТЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Монгол хэл, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй эрх баригч, хууль тогтоогчид, эрдэмтэн, мэргэжилтнүүд, сургалтын байгууллага, багш нар, эцэг эхчүүдийн санал солилцох нээлттэй хэлэлцүүлэгт Та бүхнийг урьж байна.
Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 21
Цаг: 20:00 (Улаанбаатарын цагаар)
Хэлбэр: Цахим (Zoom)
Хэлэлцэх асуудал
• Өв хэл, соёлын сургалтын өнөөгийн нөхцөл байдал
• Гадаадад буй хүүхдүүдийн эх хэлний боловсролын чиглэлээр судалгааны зарим үр дүн
• Төр, боловсролын байгууллага, иргэний нийгэм болон эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа
• Цаашдын бодлого, дэмжлэг, хөгжлийн чиглэл
Zoom мэдээлэл
Meeting-ID: 895 3944 3868
Kenncode: 9999
Постер дээрх QR кодыг уншуулан шууд нэгдэх боломжтой.
Та бүхний оролцоо, санал бодол хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдэд өв хэл, өв соёлоо өвлүүлэн уламжлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
ӨВ ХЭЛЭЭ ХАЙРЛАЯ, ӨВ СОЁЛОО ӨВЛҮҮЛЬЕ!
Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл НҮТББ
Боловсролын хороо
@top fans
Хилийн Чанад дахь Монголчуудын Нэгдсэн Чуулга Уулзалт
