Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл (ХЧМЗ) НҮТББ-ын Нийгмийн бодлогын хорооноос “Хилийн чанад дахь иргэдийн нийгмийн асуудал“ сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлгээр
-Хилийн чанадад амьдран суугаа Монгол иргэдийн өмнө тулгарч байгаа нийгмийн асуудлууд,
-Хүний эрхийн асуудлууд,
-Сэтгэл зүй болон гэр бүл,хүүхдийн эрх зүйн асуудлууд,
-Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгуульд оролцох иргэний эрхийн асуудал,
-Нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалд сайн дураар хэрхэн хамрагдах боломж,
-Эх орондоо эргэн суурьших бодлого зэрэг сэдвээр мэдээлэл өгч, санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд Төрийн болон ТББ-уудын төлөөлөл, хилийн чанад дахь иргэдийн төлөөлөл, ДТГ-уудын төлөөлөл оролцоно.
Та бүхнийг байр сууриа илэрхийлж, идэвхтэй өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэзээ: 2026.06.27-ны Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхлэнэ.
Хаана: Zoom платформоор
Нэвтрэх холбоос:https://us02web.zoom.us/j/89539443868…
Meeting-ID: 895 3944 3868
Code: 9999
Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл НҮТББ
Нийгмийн Бодлогын Хороо
