“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзав
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн шинээр сонгогдсон Тэргүүн С.Цэрэндэмбэрэл, Дэд тэргүүн н.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг энэ сарын 13-нд хүлээн авч уулзав. …