Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарласантай холбогдуулан Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ-аас санаачлан “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа БНТУ-ын Истанбул хотноо 2025 оны 11 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтаар:
• Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын хамтын ажиллагааг бий болгох,
• Мэдлэг, туршлагаа хуваалцах,
• Нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх,
• Монголын соёл, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх,
• Шинэ санаа, инновацийг дэмжих зэрэг болно.
АНУ-д суралцаж, амьдарч буй оюутан, залуучууд болон ТББ-ууд тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авч, бүртгүүлэх боломжтой.
