ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН
ХОЛБОО, ТББ-УУДЫН
МЭДЭЭЛЛИЙН САН

Холбоо, нийгэмлэгийг хайх

Одоогоор
143
байгуулага бүртгэлтэй байна

Чиглэл болон тивээр хайх

loading...

Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах санаачлагыг анх гаргасан билээ. НҮБ болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дэмжлэгтэйгээр энэхүү судалгааны төв Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж байна.

Судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгардаг нийтлэг асуудлаар судалгаа хийж, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, нэгдмэл байр сууриа тодорхойлох, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн зорилго нь “Хилийн чанадад буй монгол иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын шийдлийг тодорхойлох, хилийн чанадад буй Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Хөтөлбөр нь олон улсын томьёолж буй “brain circulation” буюу иргэд мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг дэмжих, иргэний бүртгэлийг сайжруулах, иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах зорилтуудыг тусгасан байна. Мөн энэхүү хөтөлбөр Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.

Дэлхийн монголчууд хөтөлбөр бүрэн эхээрээ:

http://www.mfa.gov.mn/?p=32520

Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор