Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн тэргүүний мэндчилгээ

        ХЧМЗ-ын нийт гишүүд, дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд, ТББ төлөөлөгч Та бүгдийн амар амгаланг айлтгая.

       Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж буй билээ.

       Мөн өнгөрсөн хугацаанд төр засгийн зүгээс хилийн чанад дахь Монголчуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллаж байгаа, төр засагтай нэгдсэн нэг цонхоор харилцаж ажиллах зорилготой хилийн чанад дахь холбоо, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдэл бүтэц болох байгууллага юм. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, ГХЯ, БСШУСЯ, ХНХЯ болон бусад харьяа газар, агентлагуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хилийн чанад дахь иргэдийн чиглэлээрх гол гол үйл ажиллагаануудыг хариуцах байдлаар ажиллаж байна. 

       Монгол Улсын Засгийн Газраас батласан Дэлхийн Монголчууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд батлагдсан төлөвлөгөө, хилийн чанад дахь Монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих талаарх Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, 2016, 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгуулагуудын 2, 3-р чуулга уулзалтын мөрөөр хийгдэх ажлын төлөвлөгөө, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан уулзалтын үр дүн зэргийг үндэслэн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

Н. НОМУН-ЭРДЭНЭ

(ХЧМЗ-ЫН ТЭРГҮҮН)
33333

ЭРХЭМ ЗОРИЛГО

       Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, ТББ (Зөвлөл) нь хилийн чанад дахь монгол иргэдийн үүсгэн байгуулсан ТББ-уудын нэгдсэн зөвлөл бөгөөд эх орныхоо хөгжил, гадаад сурталчилгаанд нэгдсэн бодлогоор хувь нэмэр оруулж, төр засагтай нэгдсэн сувгаар харилцаж хамтран ажиллах зорилгоор байгууллага билээ.

       Зөвлөл нь 2014 оны 9 сарын 18-д Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Бүтээлч хамтын ажиллагаа”- Хилийн чанадад дахь Монголчуудын ТББ-уудын анхдугаар чуулга уулзалтын дараа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Монгол төр засгийн байгууллагуудтай харилцах үйл ажиллагаагаа оновчтой хэлбэрт орох нь зүйтэй хэмээн санал нэгтэй нэгдэн 2014 оны 9 сарын 19-ны хилийн чанад дахь ТББ-уудын нийт 41 төлөөлөгчдийн бүрэлдхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан түүхтэй.

       Үүсгэн байгуулагдсагн цагаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллааны талаарх мэдээллийн түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж байна. Бид хилийн чанадад шилжин суурьшсан Монголчуудын хоорондын харилцаа холбоог сайжруулах, нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, тэдний мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор эх орны бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахыг дэмжсэн ажлуудыг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна.

       Өнгөрсөн хугацаанд төр засгийн зүгээс хилийн чанад дахь Монголчуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллаж байгаа, төр засагтай нэгдсэн нэг цонхоор харилцаж ажиллах зорилготой хилийн чанад дахь холбоо, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдэл бүтэц болох байгууллага юм. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, ГХЯ, БСШУСЯ, ХНХЯ болон бусад харьяа газар, агентлагуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хилийн чанад дахь иргэдийн чиглэлээрх гол гол үйл ажиллагаануудыг хариуцах байдлаар ажиллаж байна. 

       Монгол Улсын Засгийн Газраас батласан Дэлхийн Монголчууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд батлагдсан төлөвлөгөө, хилийн чанад дахь Монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих талаарх Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, 2016, 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгуулагуудын 2, 3-р чуулга уулзалтын мөрөөр хийгдэх ажлын төлөвлөгөө, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан уулзалтын үр дүн зэргийг үндэслэн үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар байна.

Он цагийн хэлхээс

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ

ЭХЛЭЛ

2014.09.19

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын анхдугаар нэгдсэн чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанаар Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийг байгуулах санаачлалыг дэмжсэнээр үүсгэн байгуулагдсан.

2016.09.09

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын хоёрдугаар чуулган уулзалт болов

2019.08.01

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл байгуулагдсаны 5 жилийн ойн чуулган уулзалт болов

2014.09.18

Гадаад Харилцааны сайдын санаачилгаар Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын анхдугаар нэгдсэн чуулган уулзалт болов

2014.12.15

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл улсын бүртгэлд бүртгүүлж, албан ёсоор гэрчилгээгээ хүлээн авсан.

2018.09.12

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын хоёрдугаар чуулган уулзалт болов
Untitled-2

At vero eos et accusamus et iusto odio digni goikussimos ducimus qui to bonfo blanditiis praese. Ntium voluum deleniti atque.

Melbourne, Australia
(Sat - Thursday)
(10am - 05 pm)

No products in the cart.

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Хилийн чанадад үүсгэн байгуулагдсан Монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны мэдээллийг тогтмол авах хүсэлттэй бол доорх хүснэгт хэсэгт майл хаягаа оруулж бүртгүүлээрэй.
Хаах
Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл
X