АНУ-Д ВАКЦИНЖУУЛАЛТЫН ШИНЭ ЗОРИЛГО ТАВЬЖ БАЙНА


АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден 7 дугаар сарын 4-нд тохиох тус улсын Тусгаар тогтнолын баярын өдөр гэхэд насанд хүрсэн нийт иргэдийн 70%-ийг Ковид-19-ийн эсрэг вакцины ядаж нэг тунд хамруулах, 60%-ийг бүрэн
вакцинжуулах зорилго дэвшүүлж байгаагаа мэдэгдэв.

Үүний тулд ирж буй 60 хоногт нэмж 100 сая тун вакциныг улс даяар түгээх гэнэ. Одоогийн байдлаар АНУд 150 сая хүн дор хаяж эхний тундаа хамрагдаад байгаа бөгөөд насанд хүрсэн хүн амын 40% нь бүрэн вакцинжаад байна.

Цаашид улам олон иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалахын хамт зөвшөөрөл гармагц 12-15-насны өсвөр үеийнхнийг вакцинжуулах ажлыг эхлүүлэх гэнэ.


АНУ-ын шинэ Засаг захиргаанаас нийт ард иргэдээ вакцинжуулж, тусгаар
тогтнолын баяр гэхэд энгийн амьдралд шилжихээр зорьж байна.

Гадаад харилцааны яам ГАДААД СУРТАЛЧИЛГАА, СОЁЛЫН ХАРИЛЦААНЫ ГАЗАР-аас Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хэвлэл мэдээллийн албанд ирүүлсэн мэдээлэл.

Leave A Comment

At vero eos et accusamus et iusto odio digni goikussimos ducimus qui to bonfo blanditiis praese. Ntium voluum deleniti atque.

Melbourne, Australia
(Sat - Thursday)
(10am - 05 pm)

No products in the cart.

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Хилийн чанадад үүсгэн байгуулагдсан Монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны мэдээллийг тогтмол авах хүсэлттэй бол доорх хүснэгт хэсэгт майл хаягаа оруулж бүртгүүлээрэй.
Хаах
Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл
X